Дуучин Э.Оюумааг хахууль өгсөн хэргээр 5.4 сая төгрөгөөр торгожээ

Дуучин Э.Оюумааг хахууль өгсөн хэргээр 5.4 сая төгрөгөөр торгожээ

Өнгөрсөн онд нэр бүхий албан тушаалтнуудад авилга өгсөн хэргээр дуучин Э.Оюумааг яллагдагчаар тооцон, тус хэргийг шүүхэд шилжүүлээд байсан. Учир нь тэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан тушаалтнуудад авилга өгсөн хэрэгт холбогдоод байсан юм.

Тодруулбал, тэрээр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнхтуяа нарт авилга өгсөн зөрчлийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дууссан байна. Тэгвэл түүний гэм буруугийн шүүх хурал болж шийдвэрээ гаргажээ. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны нэгдүгээр сарын 15, 18-ны өдрүүдэд хэргийг хянан хэлэлцээд  дуучин Э.Оюумааг бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэм буруутайд тооцож нийтийн албанд томилох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.4 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.