Хөвсгөл аймгийн эмнэлгийн ажилчид осолд орж, хоёр хүн амиа алджээ

Хөвсгөл аймгийн эмнэлгийн ажилчид осолд орж, хоёр хүн амиа алджээ

Өчигдөр /01.23/ 16.15 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум 1-р баг “Хужиртын даваа” гэх газар /аймгийн төвөөс баруун хойш 29 км/ шороон замд Хатгал тосгоноос аймгийн төвийг зорьж байсан таван хүн зам тээврийн осолд орж, хоёр нь газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тэд Хөвсгөл аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг "Далай элбэрэлт" өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар байжээ.

"Приус-20" маркийн машинтай явж байсан таван зорчигчийн хоёр нь буюу зорчигч 29 настай, эрэгтэй А, 20 настай, эмэгтэй Ц нар газар дээрээ нас барж, үлдсэн гурван эмч, сувилагчийг яаралтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт авчран эмчилж байгаа аж. Ослоос амьд үлдсэн гурван хүний биеийн байдал маш хүнд байгаа юм байна. Хальтиргаа гулгаа ихтэй үед иргэн та зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой зорчино уу.