Сар шинийн баяраар 128 бөхийн барилдааныг үзэгчгүй зохион байгуулахаар боллоо

Сар шинийн баяраар 128 бөхийн барилдааныг үзэгчгүй зохион байгуулахаар боллоо

Сар шинийн баяраар 128 бөхийн барилдааныг зохион байгуулахаар болсноо Монголын Үндэсний Бөхийн холбооноос мэдэгджээ. 

Тус мэдэгдэлд, "Сар шинийн уламжлалт барилдааныг МҮБХ 2021 оны 02-р сарын 11-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар боллоо. Цар тахлын улмаас Улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан үзэгчгүй байхаар төлөвлөж байгаа бөгөөд Улсын Онцгой Комисс, Нийслэлийн Онцгой Комиссоос гаргасан зөвлөмж, шийдвэр, журмыг чанд даган мөрдөж ажиллана.

Төрт ёсны уламжлалт сар шинийн бөхийн барилдаанд үндэсний бөхийн цолтны төлөөлөлүүд оролцох бөгөөд нэрсийг МҮБХ 2021 оны 02-р сарын 03-ны өдөр УОК, НОК-д гаргаж өгөх бөгөөд барилдаанд ажиллах жаяг дэгийн баг, үйлчилгээний ажилтнууд, барилдах бөхчүүд Хавсралт 1-д заасан хуваарийг дагаж мөрдөнө" гэжээ. 




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө