Сар шинийн баяраар барилдах бөхчүүдийн бүртгэл өнөөдөр дуусна

Сар шинийн баяраар барилдах бөхчүүдийн бүртгэл өнөөдөр дуусна

Сар шинийн баяраар 128 бөхийн барилдаан болох шийдвэр гарсантай холбогдуулан тус барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүдийг өчигдөр буюу хоёрдугаар сарын 2-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд, өнөөдөр өдөр 10:00-15:00 цагийн хооронд цахимаар бүртгэх юм. Харин аймаг, сумын цолтнуудыг 2020 оны нэгдүгээр сараас хойших бүх барилдаанд оролцсон идэвх чансаагаар бүртгэх бөгөөд өчигдөр \2021.02.02\ цахимаар хүсэлтээ ирүүлсэн тохиолдолд чансааг харгалзан үзэж өнөөдөр цахимаар хариу өгхөөр болжээ.

Тус барилдаан нь үзэгчгүй явагдах бөгөөд УОК-оос гаргасан зөвлөмж, шийдвэрийг чанд дагаж мөрдөх юм. Мөн барилдаанд ажиллах ажиллагсад, жаяг дэгийн баг, барилдах бөхчүүдийг коронавирусийн түргэвчилсэн шинжилгээнд хамруулж, хоёрдугаар сарын 10-ны өдөр заагдсан буудлуудад тусгаарлах аж. Харин энэ талаар зарим нэр бүхий бөхчүүд “бэлтгэлээ хангаагүй тул барилдахгүй” гэсэн байр суурьтай байна.