Ч.Даваанямын бие муудсан тул Дээд шүүхэд С.Баяр хандахгүй 2,6 жилийн ялыг биеэр эдлэх шийдвэр гаргасан уу

Ч.Даваанямын бие муудсан тул Дээд шүүхэд С.Баяр хандахгүй 2,6 жилийн ялыг биеэр эдлэх шийдвэр гаргасан уу

Ерөнхий сайд асан С.Баярт эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  5 жил хорих ял оноож, таван тэрбум 580 сая төгрөгийн эд хөрөнгө хураан авах, “Петровис” компанийг үүсгэн байгуулагч Ч.Даваанямд  2 жил хорих ял оноож, таван тэрбум 766 сая төгрөгийн эд хөрөнгийг АНУ-аас хураан авч, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн юм.

Харин арван хоёрдугаар сард болсон давж заалдах шатны шүүхээс С.Баярт оногдуулсан ялыг 2 жил 6 сар болгон бууруулсан бол, Ч.Даваанямын ялыг 1 жилийн хорих ял болгон өөрчилсөн билээ. 

-С.БАЯР, Ч.ДАВААНЯМ НАРЫГ ЯМАР ХЭРЭГТ БУРУУТГАВ-

Учир нь “С.Баяр нь Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувийн ашиг сонирхлоо гүйцэтгэх зорилгоор найз Ч.Даваанямын байгуулсан “Петровис трейдинг” компанид шатах тослох материал нийлүүлэх гэрээ байгуулах, 2013 оныг дуустал хүчинтэй байхаар 418 тэрбум 385 сая 173 мянга 982 төгрөгийн орлого олох боломж олгосон. Түүний үр дүнд “Петровис” компанид эдийн засгийн болон давуу байдал үүсгэсэн.

Мөн С.Баярын том охин Б.Нандин, Ч.Давааням нар хамтран үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг нэрээр 2010-2014 оны хооронд АНУ-д 4 үл хөдлөх хөрөнгийг худалдан авч борлуулж, орлогыг нь АНУ дахь С.Баярын болон эхнэр н.Сувдын дансаар 5 тэрбум 580 сая 443 мянган төгрөг дамжуулсан мөнгө угаасан гэмт хэрэг зохион байгуулсан гэм буруутайд тооцов.

Харин Ч.Давааням нь Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярын эрх мэдэл албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж давуу байдлаас бий болсон хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор үл хөдлөх хөрөнгийн бизнес үргэлжлүүлэн явуулж байгаа нэрээр 2010-2014 оны хооронд дөрвөн үл хөдлөх хөрөнгийг худалдан авч, АНУ-ын банкин дахь С.Баярын болон эхнэр н.Судвынх нь дансаар 2011-2017 оны хугацаанд 5 тэрбум 580 сая 444 мянган төгрөг авч мөнгө угаасан үйлдэлд гэм буруутайд тооцлоо” гэж Шүүхээс мэдээлж байв.

-Ч.ДАВААНЯМЫН БИЕ МУУ БАЙГАА ТУЛ С.БАЯР ДЭЭД ШҮҮХЭД ХАНДАХГҮЙ 2,6 ЖИЛИЙН ЯЛЫГ ЭДЛЭЭД ГАРАХ ШИЙДВЭР ГАРГАСАН УУ-

Ингээд анхан шатны шүүхийн шийдвэрийн дараа шоронд хоригдох болсон Ч.Даваанямын биеийн байдал эрс муудсан талаар бид өмнө нь мэдээлж байв. Учир нь тэрээр  хорт хавдартай бөгөөд, ШШГЕГ-ийн харьяа 461 дүгээр хорих ангид, чийгтэй орчинд хоригдож байгаа нь өвчин хүндрэх нөхцөл бүрдсэн. Мөн түүний бизнесийн хамтрагч “Петровис”-ийн Ж.Оюунгэрэл таалал төгссөн явдалд тэрээр нэлээдгүй сэтгэлээр унасан талаар эх сурвалжууд мэдээлж байв.

Харин С.Баярын тулай өвчин нь хүндэрсэн, бие нь мөн муу байгаа гэх мэдээлэл бидэнд ирж байв. 

Тэгвэл саяхан бидэнд албан бус эх сурвалжаас “С.Баяр Дээд шүүхэд хандаж, давж заалдах шатны шүүхээс гарсан шийдвэрийг цагаадуулах, ядаж хоригдох хугацаагаа хасуулах боломжоосоо татгалзан. Ингээд тэрээр 2.6 жилийн ялыг биеэр эдлэхээр болсон гэнэ. Яагаад гэвэл хамт нэг хэргээр 1 жилийн ял авсан Ч.Даваанямын бие шоронд маш муу байгаа учир ийм шийдвэр гаргасан” гэсэн юм. Өмнө нь тэрээр “Ч.Даваанямын биеийн байдалд их санаа зовж байгаа” талаараа зарим хүмүүст өгүүлж байжээ.

Сонирхуулахад, саяхан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, асан О.Содбилэг нар Н.Номтойбаярыг эргэж очих үеэр, тэрээр “Би магадланд орохгүй. Шазайтал сууж байгаад хугацаагаа дуусгаад гарна” гэж өгүүлсэн талаар бид мэдээлсэн. Учир нь тэрээр ирэх тавдугаар сарын 28-ны өдөр суллагдах бөгөөд, үүнээс өмнө магадланд орж суллагдах боломж байгаа хэдий ч, “Хилс хэрэгт буруутгагдаж би ял сонссон. Иймд хэлмэгдүүлсэн хэргийнх нь ялыг эдлээд гарна” гээд дээрх шийдвэрийг гаргасан талаар зарим хэвлэлд мэдээлж буй юм. 




Өнөөдөр тахиа өдөр

43 минутын өмнө