Улаанбаатар хотод танхимын сургалтыг ирэх сарын 30-аас эхлүүлэх хувилбар яригдаж байна

Улаанбаатар хотод танхимын сургалтыг ирэх сарын 30-аас эхлүүлэх хувилбар яригдаж байна

Улаанбаатар хот болон орон нутагт ЕБС-ийн танхимын хичээлийг ирэх сарын 01-нээс /2021.03.01/  эхлүүлэх саналыг Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан  гаргасан ч УОК-ын дарга С.Амарсайхан вакцинжуулалтын ажил эхлэхтэй зэрэгцэн танхимын хичээлийг эхлүүлэх нь эрсдэлтэй учраас түр хойшлуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

Харин ирэх сарын 15-ны өдрөөс /2021.03.15/ хөдөө, орон нутагт танхимын хичээл болон цэцэрлэгийн сургалтыг үе шаттайгаар эхлүүлэхээр Улсын онцгой комиссын хуралдаанаас шийдвэрлэсэн юм. 

Тэгвэл дээрх шийдвэрийг маргаашийн /2021.02.24/ Засгийн газрын хуралдаанаар эцэслэн батлах аж. 

Мөн Улаанбаатарт танхимын сургалтыг ирэх сарын 30-аас эхлүүлэхээр Боловсролын яамны түвшинд ярилцаж байна хэмээн эх сурвалж мэдээллээ. Уг саналыг Улсын онцгой комиссын хуралдаанаар ойрын өдрүүдэд хэлэлцүүлэх юм байна.  Зарим хэвлэлд XII анги буюу төгсөх ангийн сурагчдын хичээлийг ирэх сарын 1-ээс танхимд эхлүүлнэ гэж бичсэн нь худал аж.  Бага, дунд, ахлах анги гэлтгүй бүх ангийн сурагчдын хичээлийг нэгэн зэрэг ирэх сарын 30-ны өдөр танхимд эхлүүлэх хувилбар Боловсролын яамны түвшинд яригдаж байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдаанаас гаргах юм.