"БНСУ-д амьдарч буй Монгол иргэдийг үнэ төлбөргүйгээр вакцинжуулна"

"БНСУ-д амьдарч буй Монгол иргэдийг үнэ төлбөргүйгээр вакцинжуулна"

Өнөөдөр Гадаад хэргийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр тус яамны сайд Б.Батцэцэг БНСУ-д улсад ажиллаж, амьдарч буй иргэдийг үнэгүй вакцинжуулах талаар ярьлаа. 

Тодруулбал, тэрбээр “БНСУ-д хууль ёсоор болон хууль бусаар амьдарч буй 42 мянган иргэн байна. Энэ иргэдийг вакцинд хамруулах талаар бид ярьсан. Эхний ээлжид хууль ёсоор эсвэл хууль бусаар амьдарч байна гэж ялгалгүйгээр вакцинжуулахаар болсон. Өнөөдөр БНСУ бүх нийтийн вакцинжуулалтаа эхлүүлж байна. Ингэхдээ бусад орны жишгээр эрсдэлтэй салбарт ажиллаж буй эрүүл мэнд, хууль хүчний байгууллага, өндөр настнуудаасаа эхлүүлж дархлаажуулж байгаа. Харин гадаадын иргэдийг вакцинжуулах хугацаа гараагүй байна" гэв.