ЭМЯ: Шинээр 35 тохиолдол илэрсэний хоёр нь гадны улсаас зөөвөрлөгдөж орж ирсэн

ЭМЯ: Шинээр 35 тохиолдол илэрсэний хоёр нь гадны улсаас зөөвөрлөгдөж орж ирсэн

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа сүүлийн 24 цагт шинээр илэрсэн халдварын мэдээллийг танилцууллаа.

Тэрбээр "2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод коронавируст халдварын 35 шинэ тохиолдол батлагдлаа. Эдгээрийн 33 нь нийслэлд батлагдсан буюу 6 нь “Нэг хаалга-нэг шинжилгээ” аяны хүрээнд илэрсэн байна. Харин 26 нь өмнө нь батлагдсан иргэдийн ойрын хавьтал бол нэг иргэний халдвар авсан эх уурхайг судлаж тогтоох ажил үргэлжилж байна. Мөн Истанбул-УБ чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн хүмүүсийн дундаас хоёр тохиолдол илэрлээ. Манай улсад сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр нэг голомт үүссэн байна. Тиймээс иргэд айл хэсэж, ихээр золголт хийж байгаа нь эрсдэлийг улам нэмэгдүүлж байна. Өнөөдрийн байдлаар нийт 6200 эмч, ажилчид коронавирусийн эсрэг вакцин тариулсан" хэмээн мэдээллээ.

Ингэснээр дотоодод бүртгэгдсэн нийт халдварын тоо 2866, зөөвөрлөгдөн орж ирснийг оруулбал улсын хэмжээнд 2831 тохиолдол бүртгэгдээд байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 53 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт өвчилсөн хүний 2150 нь буюу 76 хувь эдгэрсэн байна" гэв.