Энэтхэг улс дөрвөн жилийн дараа бүх хүн амаа вакцинжуулж дуусахаар байна

Энэтхэг улс дөрвөн жилийн дараа бүх хүн амаа вакцинжуулж дуусахаар байна

Хүн амын дундах халдварын тоогоороо дэлхийд дээгүүрт бичигдэж буй орнуудын нэг бол Энэтхэг. Тус улсад өнгөрсөн есдүгээр сард өдөрт бүртгэгдэх халдварын тоо 100 мянгад хүрч байсан бол он гарсаар 10 мянга болж буурчээ.  

"Ийнхүү вакцинжуулалт эхэлснээс хойш шинээр илрэх халдварын тоон үзүүлэлт 10 дахин буурч байгаа тул бүх нийтийн дархлаажуулалтыг эрчимжүүлнэ" хэмээн тус улсын эрх баригчид мэдээлж байна. Засгийн газраас ирэх наймдугаар сар гэхэд 1,4 тэрбум хүнийг вакцинжуулах зорилт тавьсан. Гэсэн ч өдөрт дунджаар 400 мянган хүнийг дархлаажуулж байгаа юм.

Хэрэв энэ хурдаараа хүн амаа вакцинжуулбал уг зорилгыг биелүүлэхэд дөрвөн жил шаардлагатай хэмээн шинжээчид дүгнэжээ. 

Тус улсад өнөөдрийн байдлаар коронавируст халдварын 11 сая тохиолдол бүртгэгдсэн бөгөөд АНУ-ын дараа буюу хамгийн их халдвар илэрсэн улс орнуудын жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байна. 

Эх сурвалж: FT