“Circle K”-ийн хогийн саванд хүүхдээ хаясан эмэгтэйд 18 жилийн хорих ял төлөвлөжээ

“Circle K”-ийн хогийн саванд хүүхдээ хаясан эмэгтэйд 18 жилийн хорих ял төлөвлөжээ

Өнгөрсөн оны аравдугаар сарын  1-ний өдөр Ард кино театрт байрлах “Circle K” дэлгүүрийн ариун цэврийн өрөөнд 22 настай эмэгтэй амаржиж, улмаар төрсөн хүүхдээ хогийн саванд хаяж явсан ноцтой хэрэг гарсан.

Тодруулбал, 22 настай эмэгтэй тус дэлгүүрийн ариун цэврийн өрөөнд орж 20 орчим минут болоод гарахдаа хүүхдээ төрүүлээд, улмаар хогын саванд хаяж, дээрээс нь кофены шаар асгасан байхад нь дэлгүүрийн ажилчид олж, түргэн тусламж дуудан хүлээлгэн өгсөн байдаг. Удалгүй цагдаагийн байгууллага тус эмэгтэйг эрэн хайж, шуурхай олж илрүүлсэн бөгөөд өдгөө шалгалтын ажиллагаа үргэлжилж байсан юм. Тэгвэл тус хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгаж дууссан бөгөөд хүүхдийн эх болох 21 настай иргэнд 18 жилийн ял төлөвлөөд байгаа талаар эх сурвалжууд мэдээлж эхэлжээ.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дэхь хэсэгт зааснаар “Хүнийг санаатай алах” зүйл ангиар буруутган прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Харин дутуу төрж, хогийн саванд хаягдсан нярай ЭХЭМҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан ч харамсалтай нь өнгөрсөн арваннэгдүгээр сард амьсгал хураасан юм.