ВИДЕО: "Tom & Jerry" хүүхэлдэйн киноны шинэ хувилбар цар тахлын үед орлогоороо тэргүүлжээ

ВИДЕО: "Tom & Jerry" хүүхэлдэйн киноны шинэ хувилбар цар тахлын үед орлогоороо тэргүүлжээ

Алдарт “Tom & Jerry" хүүхэлдэйн киноны шинэчилсэн хувилбар Хойд Америкийн “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлжээ. Тодруулбал, тус хүүхэлдэйн киононы шинэчилсэн хувилбар өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-д 13.7 сая ам.долларын орлого олсон бол дэлхий даяар 33.1 сая ам.долларын орлоготой байжээ.

Ингэснээр багачуудын үзэх дуртай киноны шинэ түүх цар тахал дэгдсэнээс хойших нээлтээ хийсэн кинонуудаас орлогоороо хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нээлтээ хийсэн “Wonder Women 1984" кино одоогоор тэргүүн байранд явж байгаа юм.