LIVE: Ноёд группийн захирал асан Г.Буяндорж, гэргий МУГЖ Т.Ариунаа нар суулт хийж байна

LIVE: Ноёд группийн захирал асан Г.Буяндорж, гэргий МУГЖ Т.Ариунаа нар суулт хийж байна

“Ноёд” группийн Ерөнхий захирал Г.Буяндорж гэр бүлийн хамт өнөөдөр /2020.03.03/ прокурорын байгууллагын хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийсэн бөгөөд үүнийхээ дараа Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд суулт зарласан юм.

Г.Буяндорж “2011 оноос хойш надад Шан Ду Шэнь гэдэг хүний гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тухайн хүн 2014 онд Монгол Улсаас гарсан байдаг. Энэ хугацаанд тус хэрэгт холбогдох давхардсан тоогоор 16 удаагийн шүүх хурал болсны эцэст Улсын дээд шүүхээс энэ хэргийн хохирогч нь Шан Ду Шэнь биш хэмээн дүгнэсэн байна. Тиймээс тус асуудлыг эсэргүүцэж, суулт зарлаж байгаа аж. Цаашлаад Шан Ду Шэнь нь Хятадаас Монголын прокуроруудыг удирддаг гэж хардаж байгаа мэдэгдлээ.

Энэ талаар түүний эхнэр, МУГЖ Т.Ариунаа  “Миний хань  Г.Буяндорж  16 удаагийн шүүх хуралд оролцож, 5 удаа хоригдож хилсдүүлсэн. Бидний ариун цагаан хөдөлмөрөөр бүтээсэн бүх зүйлийг шударга бус прокурорууд харлуулж байна. Мөн түүнийг хэвлэл мэдээллийнхэн улс төрийн гэмт хэрэгтэн шиг  үзэж байсан.Би хэлмэгдэж, гүтгэгдсэн мянга мянган ээжүүдийн төлөөлөл. Хонгилын прокуроруудын хонгилыг таслан зогсоож, шударга шинэ прокурорыг ажиллуулах хэрэгтэй. Манай гэр бүлийг монголын төр хамгаалалтандаа аваач гэж хүсье” гэв.