Оюу толгойн ТУЗ ирэх долоо хоногт хуралдана

Оюу толгойн ТУЗ ирэх долоо хоногт хуралдана

“Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн хурал ирэх пүрэв гарагт/2021.03.18/ товлогджээ. Хуралдаан цахимаар явагдах аж. ТУЗ-д шинээр томилогдсон Э.Баясгалан хуралдаанд оролцохоор Их Британиас тусгай үүргийн онгоцоор ирээд буй бөгөөд 14 хоногийн тусгаарлалт дор байгаа юм байна.

Хэлэлцэх асуудлуудад: 

  • Компанийн эрчим хүчний хангамж
  • Татвар
  • Төсөв тэргүүтэй сэдвүүд яригдаж буй аж.

Засгийн газар аравдугаар сарын 28-нд хуралдаж, “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн хоёр гишүүний томилгоог хийсэн.

Гишүүдэд “Морган Стэнли” компанид Татварын аналистаар ажиллаж байсан Э.Баясгалан “Аспайр Майнинг” компанийн Гүйцэтгэх захирал асан З.ГанОчир нарыг томилсон билээ. Монгол талыг төлөөлөгч нэг гишүүнээр нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди ажиллаж байгаа юм.