Нийтийн тээврийн автобуснуудыг өглөө бүр ариутган, халдваргүйжүүлж байна

Нийтийн тээврийн автобуснуудыг өглөө бүр ариутган, халдваргүйжүүлж байна

Нийслэлд нийтийн тээврийн шугамын үйлчилгээнд өдөр бүр 960 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, иргэдийг тээвэрлэж байна. Сүүлийн үед нийслэлд коронавирусийн халдвар эрчимтэй тархаж байгаатай холбогдуулан автобуснуудыг өглөө бүр ариутган халдваргүйжүүлж үйлчилгээнд гаргаж байгаа аж.

Статистик мэдээллээр нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний бүртгэлд их багтаамжийн 1148 автобус, 48 троллейбус, 17 угсраа, дунд багтаамжийн 46, бага багтаамжийн 59 автобус, 503 такси нийт 1822 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.