Ирэх долоо хоногийн эхээр сэрүүхэн байх боловч, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Ирэх долоо хоногийн эхээр сэрүүхэн байх боловч, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Өнөөдөр Хэнтий, Сүхбаатарын нутаг, Дорноговийн зүүн, Дорнодын баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. 

Энэ сарын 20, 21-нд буюу маргааш, нөгөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, энэ сарын 22-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 20,21-нд нутгийн зүүн хэсгээр, 22-нд Алтайн салбар уулсаар, 23-нд ихэнх нутгаар түр зуур секундэд   18-20 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.

Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна гэж Ус цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.