17 кг дэрэвгэр жиргэрүүг БНХАУ руу оруулахаар завджээ

17 кг дэрэвгэр жиргэрүүг БНХАУ руу оруулахаар завджээ

Гашуунсухайт боомтын Хүнсний чанар стандартын улсын байцаагч нар наймдугаар сарын 15-ны өдөр шалгалт явуулжээ.   Шалгалтаар нүүрсний экспортын  0771 ӨМА улсын дугаартай “Лхас транс" компанийн тээврийн хэрэгслээс  17 кг дэрэвгэр жиргэрүү  илрүүлсэн байна. 

Тус ургамлын 1995 оны 153-р тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан байдаг.  Нэг килограммаар тус бүрд нь уутлан гадуур нь уутанд хийж нүүрсний дээд талд ил тавьсан байжээ. Жолооч Б-д зөрчлийн хэрэг нээж, бүртгэл явуулж прокурорт санал хүргүүлэн Ханбогд сумын цагдаад шилжүүлэн өгчээ.