ШЕЗ: Хэн нэгэн шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зөвлөмж ирүүлээгүй

ШЕЗ: Хэн нэгэн шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зөвлөмж ирүүлээгүй

Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт, Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Дээд шүүхийн шүүгч Ц.Зориг, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нарыг түдгэлзүүлэх шийдвэрийг ҮАБЗ гаргасан тухай зарим хэвлэл мэдээлсэн.

Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээллийн хэлтсээс “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс дахиад таван шүүгчийг ШЕЗ-д шилжүүлжээ” гарчиг бүхий мэдээ 2019.08.26-ны өдөр нэр бүхий сонин, сайтад гарчээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-өөс Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд хэн нэгэн шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай зөвлөмж ирүүлээгүй болно. УИХ-ын нэр бүхий таван гишүүн 2019 оны зургадугаар сарын 27-ны өдөр ҮАБЗ-д шаардлага хүргүүлсэн талаараа хэвлэлийн бага хурал зохион байгуулж мэдээлсэн. Энэ шаардлагын дагуу ҮАБЗ-өөс ямар нэгэн шийдвэр гаргаагүй, Шүүхийн ерөнхий зөвлөлд зөвлөмж ирүүлээгүй байна" гэж нэмэлт мэдээлэл өглөө.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө