“Энэрэл” эмнэлгийн гадна нас барсан иргэний шүүх эмнэлгийн дүгнэлт гарчээ

“Энэрэл” эмнэлгийн гадна нас барсан иргэний шүүх эмнэлгийн дүгнэлт гарчээ

Энэ долдугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүрэгт байрлах Энэрэл эмнэлгийн гадна коронавирусийн халдвар авсан иргэн Р 35 настай эрэгтэй эмнэлгийн анхан шатны тусламж авч чадалгүй нас барсан харамсалтай хэрэг гарсныг бид өмнө мэдээлж байсан.

Тэгвэл тухайн үед талийгаач Р-ийг “Архи уусан, эмнэлгээс 10 метрийн цаана амьдардаг тул ойрхон эмнэлэгт хандаж болох байсан" гэж Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж худал мэдээлж байсан юм.

Тэгвэл талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт өнөөдөр /2021.07.29/ гарчээ. Үүнд “Хохирогч цар тахлын үеийн амьсгалыг дутмагшилд орж нас барсан” гэж дүгнэсэн байна. Одоогоор Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаж байгаа юм.