ЖАВА хөгжүүлэгчийн сургалтад 39 иргэн хамрагдаж, 22 залуучууд амжилттай төгслөө

ЖАВА хөгжүүлэгчийн сургалтад 39 иргэн хамрагдаж, 22 залуучууд амжилттай төгслөө

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-гийн (KOICA) санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран компьютерын үндсэн хэрэглээ, мэдээллийн технологийн чиглэлийн нарийн мэргэжлийн 7 төрлийн сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж, дадлага давамгайлсан, инновацлаг сургалтын хөтөлбөрийг 2017 оноос хэрэгжүүлж байгаа юм.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийг дэмжих төвийн дэргэдэх Мэдээллийн технологийн сургалтын төв нь 72 компьютертой 3 сургалтын танхим, Инкубатор төвөөс бүрдэх бөгөөд 7 төрлийн сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа юм.

Энэ удаагийн элсэлтээр ЖАВА хөгжүүлэгчийн ангид 39 иргэн 3 сарын хугацаанд суралцаж, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 22 залуучууд амжилттай төгсөн сертификатаа гардан авлаа. Сертификатаа авсан залуучууд шууд ажлын байрны ярилцлагад орсон бөгөөд ярилцлагад тэнцсэн залуучууд ажлын байранд орох боломжтой болох юм.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар