Налайхын замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 25-н гэхэд нээхээр ажиллаж байна

Налайхын замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 25-н гэхэд нээхээр ажиллаж байна

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар өчигдөр Гацууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажилтай танилцлаа.

Өчигдрийн байдлаар нийт замын ажлын гүйцэтгэл 50 хувьтай, далангийн ажил 85 хувьтай хийгдсэн. Хоолой, тунелийн ажил дууссан. Цементээр эхлүүлсэн хучилт 1 км байна. Замын хучилтыг ирэх аравдугаар сарын 10-н гэхэд дуусгана. Хөдөлгөөнийг аравдугаар сарын 25-н гэхэд нээхээр төлөвлөн ажиллаж байгаагаа албаны хүмүүс салбарын сайд болон Хотын Захирагчид танилцуулав.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Замын чанарын асуудлыг онцгой анхаарч ажиллахын зэрэгцээ аюулгүй байдлыг сайн хангаж, захиалагчийн хяналтыг сайн тавьж ажиллах”-ыг үүрэг чиглэл болгожээ.