Өнөөдрөөс хэрэгжиж буй тушаалын дагуу БХЯ-ны автомашины зогсоол эзгүйрчээ

Өнөөдрөөс хэрэгжиж буй тушаалын дагуу БХЯ-ны автомашины зогсоол эзгүйрчээ

Өчигдөр /2021.09.15/ ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг цэргийн хүрээний Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч нартай цахимаар холбогдож, Монгол улсын Батлан хамгаалахын сайдын “Хувийн автомашины хэрэглээг хязгаарлах тухай” тушаалыг танилцуулсан юм.

Тодруулбал, Монгол улсын Батлан хамгаалахын сайдын “Хувийн автомашины хэрэглээг хязгаарлах тухай” албан тоот тушаалаар энэ сард хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал ихээхэн нэмэгдэж байгаа тул БХЯ, ЗХЖШ, төрлийн цэргийн командлал, ангиудын алба хаагчдыг албан ажилдаа ирэх, буцахад хувийн автомашины хэрэглээг хязгаарлах талаар зохион байгуулалтын арга хэмжээг 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс буюу ӨНӨӨДРӨӨС хязгаарласан юм.

Тэгвэл өнөөдөр тус тушаалын дагуу Батлан хамгаалах яамны ажилчдын автомашины зогсоолын талбайд нэг ч автомашин байхгүй байна гэжээ. 

 




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө