В.Путины айлчлал ба тоосноосоо салах боломж

В.Путины айлчлал ба тоосноосоо салах боломж

Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Ерөнхийлөгч В.Путины айлчлалын мөрөөр буюу энэ сарын 5-ны өдөр ОХУ-ын “Спецпродукт” группийн төлөөлөл Монгол Улсад зочилж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамныхантай уулзахаар төлөвлөжээ.

Тэд В.Путины айлчлалын дараа ирж албан ажлаа амжуулах гэж буй нь ямар учиртай вэ гэдэг нь олны анхаарлыг татаад байна.

ОХУ-ын тэргүүлэгч группуудын нэг  “Спецпродукт” нь барьцалдуулагч бодис буюу тоосжилтын эсрэг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн юм.

Тиймээс тэд Сибирт үйл ажиллагаа явуулж буй манай Тавантолгойн бүлэг орд шиг аварга том газарт  технологио нэвтрүүлэн тоосноос салсан туршлагаа  хөрш орондоо танилцуулах юм байна. Манай улсад сүүлийн жилүүдэд уул уурхайн олборлолт эрчимтэй явж, энэ хэрээр байгаль орчноо сүйтгэж, иргэд олон нийт, ан амьтан, мал сүргээ хордуулах үзэгдэл газар авсан. Үүнд нүүрлэж буй нэг том аюул нь тоосонцор тоосжилт. Тиймээс “Спецпродукт” групп манай улсад ирж байгаа нь ихээхэн ач холбогдолтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. 

Барьцалдуулагч бодис ашиглах нь гадаргуу дээрх тоосны нарийн ширхэгийг хооронд нь барьцалдуулж бүдүүн ширхэгтэй болгож тэр хэрээр тоосжилт үүсгэдэггүй гадарга бий болгодог байна. Энэ барьцалдуулагч бодисыг цацах тусам гадаргууны тоос барьцалдаж улмаар хатуужилт бий болж, замын гадаргууны дэржигнүүр ч хатуу хучилттай болж тэгширдэг аж.

Тиймээс тус технологийг Тавантолгойгоос эхлээд уул, уурхайн бүс нутгуудад ашиглах шаардлагатай гэж мэргэжилтнүүд хэлж байна. Ямартай ч Ерөнхийлөгч В.Путины айлчлалын цаана бидэнд тоосноосоо салах том боломж ирж байна.




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө