Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулж буй саналуудаа татаж буйгаа мэдэгдлээ

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулж буй саналуудаа татаж буйгаа мэдэгдлээ

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд оруулж буй саналаа татаж буй мэдэгдлээ.

Уг мэдэгдлийг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа.

Нэгэнт саналуудаа татсан учир Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх  уу гэдгийг ард түмнээс асуух саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга гаргаж байгаа аж.

Уг саналыг УИХ-ын дарга Г.Занданшатарт одоо өгөх гэж байна.

ЕТГ-ын дарга З.Энхболд “Ард нийтийн санал асуулгын тухай тогтоолын төсөл хэлэлцэж байгаа дээр Ерөнхийлөгч нэмж нэг асуултаар асуулт асуухаар УИХ-д өргөн барьж байна. 30 тэрбум төгрөг зарцуулж, гурван асуулт асуух боломжтой. УИХ одоогоор нэг асуулт асууж байгаа. Харин үүн дээр нэмж,  Ерөнхийлөгч “Монгол Улс цаашид Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу” гэсэн асуултыг нэмж,  Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төсөлд тусгах саналыг УИХ-д оруулж байна. Мөн Ерөнхийлөгч өөрийн саналуудаа буцаан татаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна” гэсэн юм.

ҮЗЭХ:




Улаанбаатарт 12 градус дулаан байна

16 цагийн өмнө

Шуурхай мэдээ