Гал гарсан обьектод аврах анги ажиллаж байна

Гал гарсан обьектод аврах анги ажиллаж байна

Багшийн дээдийн өмнө байрлах Мобикомын шинэ байранд өнөөдөр 15.00 цагийн орчимд гал гарлаа. 

Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газраас тодруулахад “Гал гарсан обьектод гал унтраах анги ажиллаж байна. Сая аврах анги нэмж гаргалаа. Мөн гал юунаас гарсан нь одоогоор тодорхойгүй байна’ хэмээлээ.

Тус барилгад Мобиком зэрэг зургаан байгууллага үйл ажиллагаа явуулж, 1000 гаруй хүн ажилладаг аж.