Н.Энхбаяр: Одоогийн хэлэлцэж буй Үндсэн хуулийг шинээр боловсруулах ёстой

Н.Энхбаяр: Одоогийн хэлэлцэж буй Үндсэн хуулийг шинээр боловсруулах ёстой

Парламентад суудалгүй намуудын төлөөлөл өнөөдөр (2019.09.10) Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэж байгаа 17 нам, 100 гаруй иргэний хөдлөгөөн, эрдэмтэн судлаачид бий. Тэд хамтран гэмт хэрэгтнүүдээр дүүрсэн УИХ Үндсэн хуульд “гар хүрэх” эрхгүй гэсэн дүгнэлт, шаардлагыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүдэд хүргүүлсэн байна. Эцэстээ үр дүнд хүрч, ерөнхийлөгч  хүлээн авсныг онцолж буй юм. 

Энэ талаар МАХН-ын дарга Н.Энхбаяр хэлэхдээ, “УИХ-ын гишүүд өөрсдийнхөө тоо, ажиллах хугацааг нэмэх гэж оролдоод тэр нь уналаа. Тэд өөрсдөө үүнийг унагаасан юм биш. Ард түмэн шүүмжилсэн учраас яаж ч чадахгүй саналаа унагааж байна.

Өчигдөр Ерөнхийлөгч өөрийнхөө саналыг татлаа. Энэ болохгүй байгаа зүйлээс өөрийгөө мулталж гаргах гэсэн оролдлого. УИХ-ын 62 гишүүн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барьсан. Үүний нэгдүгээр хэлэлцүүлэг дууссаны дараа Ерөнхийлөгч төсөл өргөн барьсан. Хоёрдугаар хэлэлцүүлгээс эхлээд УИХ Ерөнхийлөгчийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Хоёр төсөл хэлэлцэж болохгүй. Харин УИХ нэг л төсөл байгаа гэдэг. Тэр төсөлд нь УИХ-ын 62 гишүүн бас Ерөнхийлөгчийн санал ч бий. Гэтэл Ерөнхийлөгч саналаа татчихаар энэ төсөл бүхэлдээ нурж байгаа юм. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч саналаа татсанаар Үндсэн хуулийн төсөл гэж байхгүй. Одоо УИХ-д хэлэлцэх төсөл байхгүй гэсэн үг. Хууль зөрчсөн утгагүй үйл ажиллагаа үүгээр дуусч байна. Харин УИХ энэ үйл ажиллагааг үргэлжлүүлбэл Үндсэн хуулийн дахин дахин зөрчинө” гэлээ.

Одоогийн хэлэлцэж буй Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж буй 17 нам Үндсэн хуулийг шинээр боловсруулах ёстой хэмээн үзэж буй юм.




Өнөөдөр луу өдөр

8 минутын өмнө