Д.Доржхандыг цагдан хорьж, н.Алтанхуяг, н.Баярхүү нарыг батлан даалтад гаргажээ

Д.Доржхандыг цагдан хорьж, н.Алтанхуяг, н.Баярхүү нарыг батлан даалтад гаргажээ

АТГ-аас энэ мягмар гарагт тусгай ажиллагаа явуулж, Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг баривчлан саатуулсан тухай бид мэдээлсэн.

Тэгвэл өнөөдөр  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн Прокурорын газраас Д.Доржхандыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах санал ирсэнийг хэвээр баталж,

н.Алтанхуяг, н.Баярхүү нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг үндэслэл бүхий баримт тогтоогдохгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгож тэдэнд Монгол Улсын хилээр гарахгүй байх хязгаарлалт тогтоож, тодорхой хүмүүстэй уулзахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.