Өнөөдөр /2021.12.15/ 22:00 цагийн орчимд Улаанбаатар хотод газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн гэж зарим иргэд мэдээлж буй юм.
Тэгвэл энэ талаар Засгийн газраас, “ОХУ-ын Байгаль нуур орчим Танхой тосгонд 5,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар тус улсын Засгийн газрын Шуурхай албанаас мэдээллээ. Чичирхийлэл Эрхүү хотод хүчтэй мэдрэгджээ. Манай улсын Дархан-Уул, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотод мөн чичирхийлэл мэдрэгдсэн байна” гэж мэдээллээ.
ОХУ-ын Байгаль нуур орчим Танхой тосгонд 5,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар тус улсын Засгийн газрын Шуурхай албанаас мэдээллээ. Чичирхийлэл Эрхүү хотод хүчтэй мэдрэгджээ. Манай улсын Дархан-Уул, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотод мөн чичирхийлэл мэдрэгдсэн байна.
— Монгол Улсын Засгийн газар (@zasag_mn) December 15, 2021