"Босоо хөх Монгол" бүлгэмийн гишүүдэд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна

"Босоо хөх Монгол" бүлгэмийн гишүүдэд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна

Эрүүгийн цагдаагийн албанаас “Босоо хөх Монгол” бүлгийн гишүүдэд холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.5, 14.1-д зааснаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна.

Тодруулбал, заналхийлэх, ялгаварлан гадуурхах гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд байгаа юм байна.

Тус бүлгэмийн зүгээс трансжендер иргэдийн зургийг нийгмийн сүлжээнд нийтлэн ялгаварлан гадуурхах талаараа мэдээлээд байсан юм.