Долоон буудлын автозамыг ирэх амралтын өдрүүдэд бүрэн хаана

Долоон буудлын автозамыг ирэх амралтын өдрүүдэд бүрэн хаана

Гэр хорооллын дэд бүтцийн ажилтай холбоотойгоор ирэх амралтын хоёр өдөр нийслэлд Таван буудлаас Долоон буудал хүртэлх автозамын хөдөлгөөнийг бүрэн хаах гэж байна. Энэ талаар өнөөдөр нийслэлээс мэдээлэл хийлээ.

Гэр хорооллын дэд бүтцийг хөгжүүлэх хүрээнд Сэлбэ дэд төвийг Чингэлтэй төвтэй холбох гэж буй тул дээрх чиглэлийн замыг хааж байгааг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн хэлтсийн дарга Б.Ганзориг мэдэгдэв.

Тодруулбал, дэд бүтцийн дээрх хоёр төвийг холбох ус, дулааны төв шугамын угсралтын ажлыг есдүгээр сарын 20-ны өдрийн 23:00 цагаас 22-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд хийх юм байна. “Энэ ажлын хүрээнд Таван буудлаас Долоон буудал хүртэл гурван цэгт замын сэтэлгээ хийж, авто замын хөдөлгөөнийг бүрэн хаах тул хөдөлгөөнд оролцогч та бүхэн бусад замыг сонгон замын хөдөлгөөнд оролцохыг хүсэж байна” гэсэн юм. Харин хойд чиглэлийн зуслангийн шугамын автобуснууд Дарь эхийн замаар зорчих аж.




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө