ВИДЕО: МУГТ Н.Төгсцогт Сакариа Лукас нарын оноо тэнцлээ

ВИДЕО: МУГТ Н.Төгсцогт Сакариа Лукас нарын оноо тэнцлээ

МУГТ Н.Төгсцогт мэргэжлийн боксын ээлжит тулаанаа Намиби улсын боксчин, "цөлийн шуурга” хочит Сакариа Лукастай хийлээ. Тэд нийт арван үе тулалдсаны эцэст оноо тэнцэв.

Нью Жерси мужийн Атлантик сити хотноо, "Borgata Hotel & Casino” цогцолборт болсон тулааныг өнөөдөр /2022.01.23/-ны 09:45 цагаас NTV телевиз шууд дамжуулан үзүүллээ. Н.Төгсцогт Америк боксчин Вик Пасилластай тулалдах байсан ч өрсөлдөгч нь Covid-19-ийн халдвар авч, Сакариа Лукастай тулалдах болсон юм. Сакариа Лукас нь 37 настай, мэргэжлийн боксын рингэнээ 24 тулаан хийж, 23 ялж, ганцхан ялагдсан. 2006 оноос хойш боксоор хичээллэж буй тэрбээр хамгийн сүүлд 2021 оны гуравдугаар сард Мексикийн Марко Алехандро Чаблийг ялж байжээ.