СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахилгаан шатны хаалга эвдэрхий байсны улмаас гурван настай хүү унаж амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахилгаан шатны хаалга эвдэрхий байсны улмаас гурван настай хүү унаж амиа алджээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт ... байрны цахилгааны шатны хаалгаар гурван настай хүү долоон давхраас унасан харамсалтай хэрэг өчигдөр 17:40 цагийн үед гарлаа. Тухайн үед хүү лифтний эвдэрхий хаалга налж зогсож байгаад унасан байна. Аав нь нэг давхрын цахилгаан шатны хаалгаар хүүг гаргаж эмнэлэгт хүргэсэн ч хүү энджээ.

Онцгой байдлын газар 17:40 цагт хүүхэд унасан тухай дуудлага хүлээн авсан байна. ОБЕГ-аас "Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн автомашинаар эцэг эхийн хамт хүүг “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д хүргэж өгсөн. Хүү эмнэлэгт очсоны дараа амиа алдсан. Тус байрны цахилгаан шат ажиллахгүй засвартай байсан." гэж мэдээлжээ.




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө