2020 оны ТӨСӨВ: Багш нарын цалин 100 орчим мянган төгрөгөөр нэмэгдэнэ

2020 оны ТӨСӨВ: Багш нарын цалин 100 орчим мянган төгрөгөөр нэмэгдэнэ

Ирэх оны төсвийн төслийг өнөөдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.

Уг төсөлд 2020 онд төрийн албан хаагчийн цалин хөлсийг инфляцтай уялдуулан 8 хувиар нэмэгдүүлэх бөгөөд үүнд 159.8 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ.

Мөн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 57.2.4-т заасны дагуу төрийн үйлчилгээ (ТҮ)-ний албан хаагчдад төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 2020 оноос шинээр олгож эхлэхтэй холбоотойгоор 142.7 тэрбум төгрөг зарцуулахаар төсөлд багтаасан байна.

Ингэснээр 787.7 мянган төгрөгийн үндсэн цалинтай багшийн цалин ирэх онд 850.7 мянган төгрөг болж өсөх нь.