Алтай таван богд ууланд алга болсон АНУ-ын иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Алтай таван богд ууланд алга болсон АНУ-ын иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

АНУ-ын харьяат 40 настай уулчин есдүгээр сарын 18-ны өдөр Алтай Таванбогдод авиралт хийх явцдаа алга болсон талаар бид өмнө мэдээлсэн. Тэрбээр  есдүгээр сарын 20-ны өдөр буцаж ирэх байсан ч одоог хүртэл ор сураггүй байгаа юм. Харин өнгөрсөн долоо хоногт тус ууланд их хэмжээний цас орсон тул өнөөдөр алга болсон АНУ-ын иргэнийг эрэн хайх ажиллагааг түр зогсоогоод байсан юм.

Тэгвэл онцгой байдлын алба хаагчид хууль хүчний байгууллагатай хамтран аймгийн хэмжээнд эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжлүүлж байна гэж Баян-Өлгий  аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.