Жүжигчин Ж.Баясгалан дахин босож, өөрийн амьдралаас сэдэвлэн даатгалын рекламд тогложээ

Жүжигчин Ж.Баясгалан дахин босож, өөрийн амьдралаас сэдэвлэн даатгалын рекламд тогложээ

Үргээлэг-1, 2 зэрэг уран бүтээлүүдээрээ үзэгчдийн танил, жүжигчин Ж.Баясгалан 2017 онд автын осолд орж, түүний биеийн тал нь мэдээгүй болсон гэдэг. Тэгвэл түүний биеийн байдал сайжирч, энэ долоо хоногт болсон нэгэн арга хэмжээнд оролцох үеэрээ жүжигчин н.Амараагаар түшүүлж, хөл дээр босжээ зогсоод үг хэлсэн нь олон хүнд урам зориг өгсөн юм. Тэрээр өмнө нь жүжигчнээс гадна бодбилдинг, авто спортоор хичээллэдэг байсан юм. 

Түүнийг анх осолд орж, БНСУ-д эмчилгээ хийлгэхээр очиход эмчлэгч эмч нь “Алхахгүй, босохгүй, тэргэнцэр дээр суух магадлал ч маш бага. Ийм өвчтэй хүн урт насалдаггүй” гэж хэлэхэд нь би “Намайг Баясгалан гэдэг. Би монгол хүн. Би хөл дээрээ босоод хүүхдүүдээ дагуулаад ирнэ. Тэр үед та энэ өвчнийг эмчилсэн анхны эмч нь болоорой” гэж хэлсэн гэдэг. 

Тэгвэл тэрээр дахин босож, insur /Инсур/ эрүүл мэндийн даатгалын рекламд гэр бүлийн хамт тогложээ. 




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө