Т.Аюурсайхан: Ц.Нямдорж сайд аа! Та арай хэтэрч байна

Т.Аюурсайхан: Ц.Нямдорж сайд аа! Та арай хэтэрч байна

Өнгөрөгч баасан гарагт хуралдсан УИХ-ын нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Хуул зүйдотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хандаж хатуухан үг хэлсэн байна.

Тэрээр "Хөөн хэлэлцэх хугацаанд алдаа гарчаад байхад яагаад ийм удаан хийв. Та энэ салбарын сайдаар таван удаа томилогдсон. Эрүү зөрчлийн хуулийн нуглааг та шийднэ гэсэн одоо энэ хугацаанд хичнээн хүн ял завшив, хичнээн хүн ял завших вэ" гэсэн юм.

Харин Ц.Нямдорж "би хөөн хэлэлцэх хугацааг богино болгоогүй уртасгасан гэсэн юм. Мөн тэрээр Т.Аюурсайхан чи улстөржин өөртөө оноо цуглуулдаг өвчнөөсөө хэзээ ангижрах юм" гэжээ.