Н.Учрал: Капитал банкнаас авах НДС-ийн 70 гаруй тэрбумыг улиг болсон гээд орхиж болохгүй

Н.Учрал: Капитал банкнаас авах НДС-ийн 70 гаруй тэрбумыг улиг болсон гээд орхиж болохгүй

Өнөөдөр /2022.05.13/ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан болж байна.

Тус хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал, “Татвар төлөгчдийн хөрөнгөөр санхүүжиж байгаа нийгмийн даатгалын сангийн менежментээ өөрчилмөөр байна.

2015 онд Капитал банканд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн 34 хувийг дан ганц тус банканд хадгалж байсан байна. Нөгөө талаас 2014 онд Капитал банканд хадгалагдаж байсан 209 тэрбум төгрөг тус банкны 25.5 хувийг эзэлж байсан ч 2015 онд нэмэгдүүлж 238 тэрбум хүртэл нэмэгдүүлсэн нь тус банкны активын 32 хувийг эзэлж байсан тухайн үедээ мөрдөж байсан журмыг шууд зөрчсөн үйлдэл байна. Энэ өөрөө цэвэр ашиг сонирхлын зөрчлийн асуудал гэж үзэхээр байна. Мөн тус банканд байсан НДС-ийн 104 тэрбум төгрөгийн 34 тэрбумыг барагдуулсан гэсэн, одоо үлдсэн 70 гаруй тэрбум хаачсан юм бэ? Үүнийг ингээд орхиж болохгүй” гэв.