Сонгинохайрхан дүүрэгт өчигдөр аав хүү хоёр угаартаж, аав нь нас барж хүү нь эмнэлэгт хүргэгджээ

Сонгинохайрхан дүүрэгт өчигдөр аав хүү хоёр угаартаж, аав нь нас барж хүү нь эмнэлэгт хүргэгджээ

-ӨДӨР БҮР УГААРТАЖ ЭРҮҮЛ МЭНД, АМЬ НАСААРАА ХОХИРСОН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ИРСЭЭР БАЙНА-

“Тавантолгой түлш ХХК”-ийн сайжруулсан шахмал түлшинд хордож амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байж болзошгүй гэх мэдээлэл олон нийтэд хүрч эхэлснээр иргэд айдас, бухимдалтай байгаагаа цахим хуудсаараа дамжуулан хүргэсээр байна. Харин албаныхан шахмал түшнээс хордох боломжгүй иргэд өөрсдөө буруу галлагаа хийсэн нь нас барах шалтгаан болсон хэмээн мэдээлж буй нь иргэдийг төөрөгдөлд хүргээд байгаа юм.

Угаартаж нас барсан гэх мэдээлэл өдөр бүр цагдаагийн байгууллагад ирж байгаа тухай эх сурвалж мэдээлж байна.

Харин аравдугаар сарын 4-6 өдрүүдэд 61 айл өрхийн, 122 иргэн угаарт өртөж, тэдгээрийн 56 иргэн хүлээн авах тасгаар эмчлүүлж, 39 иргэн зөвлөгөө авч, 11 иргэн хэвтэн эмчлүүлж, 6 иргэн харамсалтайгаар амиа алдсан гэх мэдээлэл байгаа юм.

Харамсалтай нь угаартаж нас барсан гэх мэдээлэл тасрахгүй хэвээр байна. Тодруулбал,  өчигдөр орой буюу энэ сарын 8-ны өдрийн 07 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт 62 настай эрэгтэй угаарын хийнд хордож нас баржээ. Түүний хүү 25 нас эрэгтэй Г нь угаартсан байж болзошгүй байдалтайгаар Цэргийн нэгдсэн Эмнэлэгт одоо хэвтэн эмчлэгдэж байгаа аж. Аав хүү хоёр гэртээ гал түлж угаарын хийнд хордсон гэх  хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст нь шалгаж байна.




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө