Дэлхийн хамгийн нэр хүндтэй теннисний тэмцээнд Орос, Беларусийн тамирчдыг оролцохыг хориглолоо

Дэлхийн хамгийн нэр хүндтэй теннисний тэмцээнд Орос, Беларусийн тамирчдыг оролцохыг хориглолоо

Дэлхийн хамгийн нэр хүндтэй теннисний тэмцээн болох “The Championships, Wimbledon”-д Орос, Беларусийн тамирчдыг оролцохыг хориглолоо. Тэмцээнийг зохион байгуулагчид Их Британийн засгийн газрын удирдамжийг үндэслэн уг шийдвэрийг гаргасан байна.

“The Championships, Wimbledon” бол дэлхийн хамгийн эртний теннисний тэмцээн. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Герман, Японы тоглогчдыг тэмцээнд оролцохыг хориглож байв. Тэр цагаас хойш аливаа улсын тамирчинд хориг тавьсан хоёр дахь тохиолдол нь энэ болж байна.

Эх сурвалж: Aljazeera