БНСУ-д хууль бусаар амьдарч буй иргэдийг баривчлах, албадан гаргах ажлыг хэрэгжүүлж эхэлжээ

БНСУ-д хууль бусаар амьдарч буй иргэдийг баривчлах, албадан гаргах ажлыг хэрэгжүүлж эхэлжээ

БНСУ ковидын үед түр зогсоогоод байсан хууль бусаар амьдарч буй иргэдийг баривчлах, албадан гаргах ажлыг дахин хэрэгжүүлж эхэлсэн байна.

Тодруулбал, ковид-19 халдварт өвчнөөс үүдэлтэй хилийн хориг, нислэгийн хомсдол зэргээс болоод хараар амьдардаг буюу хууль бусаар оршин суудаг иргэдийг барих, баривчлах ажиллагааг түр зогсоогоод байсан бол энэ сараас эхлэн БНСУ-ын Хууль зүйн яам болон цагдаагийн газар хамтран дахин баривчилгаа явуулж эхэлснийг анхааруулжээ. Ковидын үед баривчилгаа явуулах эсвэл гомдол, хүсэлтийн дагуу мөрдлөг явуулж барьсан тохиолдолд нислэгийн хомсдолоос болж түр саатуулах байрны дутагдал үүсээд байсан.

Тэгвэл одоо хил нээж, нислэгийн хуваариуд хэвийн болсон тул түр саатуулах байрны гачигдал арилж дахин баривчилгаа хийж эхэлжээ. Эхний ээлжид буюу 6,7 дугаар саруудад шөнийн цэнгээний газар, караоке, массаж зэрэг үйлчилгээний газруудаар болон мэдээлсэн мэдээллийн дагуу баривчилгаа хийх болсон байна.

Эх сурвалж: Koreanews мөн ЭНД ДАРЖ харна уу