ФОТО: Узбекистан улсад онц байдал зарласан ч иргэдийн эсэргүүцэл намжилгүй ТАВАН хүн амь үрэгджээ

ФОТО: Узбекистан улсад онц байдал зарласан ч иргэдийн эсэргүүцэл намжилгүй ТАВАН хүн амь үрэгджээ

Узбекистан улсын ерөнхийлөгч үндсэн хуульдаа шинэчлэлт хийхээр төлөвлөж үүндээ Каракалпакын автономит мужийн өөртөө засах эрхийг цуцлах тухай тусгасан нь үндэстний цөөнхийн эсэргүүцэлтэй тулгарч, онц байдал зарлахад хүргэсэн билээ. Тэгвэл тус улсад эмх замбараагүй байдлын улмаас таван хүн амь үрэгджээ.

Тодруулбал, Төв Азийн Узбекистан улсад үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцсэн үймээн самуун хоёр дахь өдрөө үргэлжилжээ. Баасан гарагт мужийн төв Нукус хотод эсэргүүцлийн жагсаал өрнөж, иргэд цагдаагийн алба хаагчид руу чулуу нүүлгэж улмаар хэдэн мянган хүн шархдаж Нукус хотын эмнэлгүүд шархдагсдаар дүүрээд байгаа аж. Бямба гарагт тус улсын ерөнхийлөгч үймээн гараад буй мужид өөрийн биеэр очиж, үндсэн хуулийн өөрчлөлтөд Каракалпакстаны өөртөө засах эрхийг хэвээр үлдээхээ амлаж, нэг сарын хугацаатай онц байдлыг зарласан ч иргэдийн эсэргүүцэл огт намжихгүй байгаа аж.

ФОТО: