"Дүнжингарав” худалдааны төвийн урд талын авто замыг маргааш хаана

"Дүнжингарав” худалдааны төвийн урд талын авто замыг маргааш хаана

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд энэ амралтын өдрүүдэд бүх нийтийн гүйлт, дугуйн тэмцээн болон шатрын тэмцээнийг зохион байгуулах юм. Иргэдийн дунд бүх нийтийн гүйлт, дугуйн парад болон дугуйн тэмцээнийг аравдугаар сарын 19-ны өдрийн 09:00-15:00 цагийн хооронд Баянзүрх дүүргийн “Дүнжингарав” худалдааны төвийн урд талын авто зам дээр зохион байгуулна.

Иймд бүх нийтийн гүйлтэнд оролцох иргэд өглөө бүртгүүлэн оролцох боломжтой бол унадаг дугуйтай бүх насны иргэд тэмцээнд оролцохыг уриаллаа.

Бүх нийтийн гүйлт болох ”Дүнжингарав” худалдааны төвийн урд талын авто замын зүүн хэсгийг хаахаар болжээ. Гэхдээ тус худалдааны төв рүү орох замыг хаахгүй бөгөөд зүүн тийшээ чиглэсэн буюу Амгалантай холбогддог замыг 06:00-15:00 цаг хүртэл хаах гэнэ.

ХӨТӨЛБӨР 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр                                                                          

10:00–10:30 Нийтийн гүйлт, дугуйн марафон болон дугуйн уралдааны нээлтийн арга хэмжээ /”Дүнжингарав” худалдааны төвийн урд талын авто замын зүүн хэсэгт/

Нийтийн гүйлт

  • 10:30:10:35  Гараа 5000м /15-18 нас, 55-аас дээш нас/
  • 10:35-10:40  Гараа 10000м /19-34 нас, 35-54 нас, 55-аас дээш нас/
  • 13:00-14:00  Хаалтын ажиллагаа

Дугуйн уралдаан /Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд/

  • 11:00-13:00  Уралдааны дугуйн уралдаан /15-16 нас, 17-18 нас, бага нас, 19-өөс дээш нас/
  • 15:00-16:00  Ердийн уулын дугуйн уралдаан /11-12 нас, 13-14 нас, 15-16 нас, 17-18 нас,
  • 19-35 нас 18:00-18:30 Хаалтын ажиллагаа

2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Шатрын тэмцээн /Монголын худалдаа аж үйлврэлийн хурлын танхимд/

  • 09:00-12:00 Өсвөрийн насны тэмцээн /8-12 нас/
  • Сонирхогчдын дундах тэмцээн /2000 хүртэлх/
  • Оюутан, залуучуудын тэмцээн /18-21 нас/
  • Өндөр зэрэглэлтэй шатарчдын тэмцээн /Дотоод чансаа 2100-с дээш/
  • 12:00-12:30 Тэмцээний нээлтийн арга хэмжээ
  • 12:40-17:00 Тус тэмцээний үргэлжилнэ.

2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр

  • 09:00-15:00 Шатрын тэмцээний шигшээ тоглолтууд
  • 15:00-16:00  Хаалтын ажиллагаа