Оросууд Европоор аялж тайван амьдарч байгаа нь шударга биш тул Шенгений визийн хориг тавих хэрэгтэй гэв

Оросууд Европоор аялж тайван амьдарч байгаа нь шударга биш тул Шенгений визийн хориг тавих хэрэгтэй гэв

ОХУ-ын иргэдэд Шенгений визийн хориг тавих асуудлыг Европын Холбоо хэлэлцэнэ гэжээ.

Тодруулбал, Европын холбооноос зарим гишүүн орнуудаа Оросын жуулчдад зорчихыг хориглохыг уриалсан байна. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Вашингтон Пост” сонинд өгсөн ярилцлагадаа “Хамгийн чухал хориг арга хэмжээ бол Оросуудад хилээ хаах явдал юм. Тэднийг гүн ухаанаа өөрчлөх хүртэл өөрсдийнх нь ертөнцөд амьдрах ёстой” гэжээ. Тус уриалгыг Эстонийн Ерөнхий сайд Кажа Каллас дэмжиж, “Оросын аялал жуулчлалыг зогсоох цаг болжээ. Оросуудад жуулчны виз олгохоо боль” гэсэн байна. Мөн Финландын Ерөнхий сайд Санна Марин бухимдлаа илэрхийлж, “Орос Европт түрэмгий, харгис түрэмгийллийн дайн явуулж байхад оросууд хэвийн амьдралаар амьдарч, Европоор аялж, амар тайван амьдарч байгаа нь зөв биш” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters




“BONUS BOOST” BSB-д

15 цагийн өмнө