Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 25-наас эхэлж, сарын хугацаанд үргэлжилнэ

Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 25-наас эхэлж, сарын хугацаанд үргэлжилнэ

УИХ-ын 2022 оны долдугаар сарын 05-ны хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг  баталсан бөгөөд уг нэмэлт, өөрчлөлтөөр Төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд 1-ээс доошгүй удаа зохион байгуулдаг байсныг өөрчилж улирал тутам зохион байгуулж байхаар зохицуулсан.

Төрийн албаны зөвлөл нь хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлийг 2022 оны наймдугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагаас есдүгээр сарын 25-ны өдрийн 09:00 цагийн хооронд хийнэ. Шалгалтыг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.