Монгол улсаас баривчилсан ОХУ-ын онц хүнд гэмт хэрэгтэнг 461 дүгээр ангид саатуулж байна

Монгол улсаас баривчилсан ОХУ-ын онц хүнд гэмт хэрэгтэнг 461 дүгээр ангид саатуулж байна

Өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 16-ний өдөр Олон Улсын Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг Эрүүгийн цагдаагийн алба хаагчид баривчилжээ. Тухайн ОХУ-ын иргэн 1975 онд төрсөн В гэгч байсан бөгөөд ОХУ-ын Интерполын шугамаар удаан хугацаанд эрэн сурвалжлагдаж байжээ. Улмаар гэмт этгээдийг Монгол улсын нутаг дэвсгэрт байж болзошгүй гэсэн мэдээллийг тухайн улсаас ирүүлснээр Эрүүгийн цагдаагийн алба хаагчид гүйцэтгэх ажиллагаа явуулснаар ийнхүү хугацаа алдалгүй баривчилжээ.

ОХУ-д онц хүнд гэмт хэрэг үйлдэж улмаар шалгагдаж байх үедээ тус улсаас оргон зайлсан тус улсын иргэн ийнхүү манай улсад оргонож байсан аж.

ОХУ-ын улсын онц хүнд гэмт хэрэгтэн нь ял шийтгэл эдэлж байх хугацаандаа оргон зайлсан ажээ. Одоогоор түүнийг ШШГЕГ-ын харъяа урьдчилан хорих 461-р ангид саатуулж байгаа юм байна. Тун удахгүй ОХУ-аас оргон зайлсан гэмт этгээдийг улсад нь хүлээлгэн өгөхөөр манай хуулийн байгууллагынхан ажиллаж байна.




ШУУД: ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна

23 цагийн өмнө

Шуурхай мэдээ