Токио-2020 олимпийн наадамд оролцох дэлхийн дөрвөн улсыг зарлана

Токио-2020 олимпийн наадамд оролцох дэлхийн дөрвөн улсыг зарлана

ДАШТ 3x3-ийн 2019 оны улирлын тоглолтууд өндөрлөсөн. Энэ улиралд бүх насны Дэлхийн аварга, Тивийн аварга, Дэлхийн элсний наадамд амжилттай оролцсон. Тухайлбал, манай багууд ДАШТ 3х3 Дэлхийн гранпригийн аварга, Дэлхийн их дуулгын 4-р байр, FISU Азийн Оюутны АШТ-ний аварга, ФИБА Азийн клубүүдийн аваргын алт, мөнгөн медаль, U18 насны Дэлхийн аваргын шилдэг 8, U23 насны Дэлхийн аваргын шилдэг 8, Дэлхийн элсний наадмын хүрэл медаль зэрэг тив, дэлхийн амжилтуудыг манай шигшээ багууд өнгөрөгч улиралд үзүүлсэн.

Тэгвэл дасгалжуулагч Д.Тулгат өөрийн facebook хуудастаа “Монгол улс яг 2 жилийн өмнө багийн спортын анхны ази тивийн аварга болж байсан сайхан түүхтэй өдөр байна.Тун удахгүй ирэх арваннэгдүгээр сарын 1-нд Монголын багийн спортын түүхэн өдөр Токио-2020 олимпийн наадамын дэлхийн 203 улсаас топ 4 улсын нэрийг зарлана.Монгол улс орон доо хайртай нийт бүх хүмүүс дээ. Монголчууд багийн спорт 72 цагийн дараа дахин сайхан супер мэдээтэй уулзах байх шүү” гэжээ.