Монголын инженер Apple компанийн программ хангамжийг хариуцан ажиллана

Монголын инженер Apple компанийн программ хангамжийг хариуцан ажиллана

АНУ-д дээд боловсрол эзэмшсэн залуу инженер С.Айгерим компьютер, ухаалаг гар утас зэрэг электрон хэрэгслийг загварчлан зохион бүтээдэг дэлхийн тэргүүлэгч компани Apple-д саяхнаас программ хангамжийн инженерээр ажиллаж эхэлжээ.

Тэрээр 2017 онд АНУ-ын Хьюстон хотын их сургуулийг компьютерын инженер мэргэжлээр дүүргэсэн байна. Багадаа өвөө шигээ парламентын гишүүн болохыг мөрөөддөг байжээ. Учир нь түүний өвөө Х.Алип нь цагтаа АИХ-ын депутатаар сонгогдон Монгол Улсын анхны ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцаж байжээ. Охины бодол  сүүлдээ өөрчлөгдөж мэдээлэл технологийн салбарт хүч сорихоор шийджээ. "Өнөөдрийн амжилтад хүрэхэд ээж минь их тус дэм болсон" хэмээн тэрээр хэлж байна. 

"Apple" компани 126 мянган ажилтантай бөгөөд тэдний дотор манай улсын цөөн тооны иргэн ажилладаг аж. Харин С.Айгеримийн хувьд тус компанийн программ хангамжийн инженерийн шалгуурт тэнцсэн Монгол Улсын анхны эмэгтэй инженер болжээ.




Улаанбаатарт 2 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө