СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голд 10 настай хүү осолджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голд 10 настай хүү осолджээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Яармагийн автобусны эцсийн буудлын харалдаа “Туул” голд тус дүүргийн харьяат 10 настай хүү өчигдөр буюу тавдугаар сарын 27-ний 12:00 цагийн орчимд осолджээ.

Нийслэлийн Онцгой байдлын Аврах ангийн алба хаагчид “Туул” голоор 3 км урсаж, 2 метрийн гүнд шумбалт хийн хайсан байна. Орой болж үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул урьд шөнө 01:50 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоон өнөө өглөө үүрээр буюу 05:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн аж.

Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан гол ус бараадахдаа сэрэмжтэй байхыг анхааруулж байна.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө