Хонконгийн ЕБС-иуд өнөөдөр хичээллэхгүй байх шийдвэр гарчээ

Хонконгийн ЕБС-иуд өнөөдөр хичээллэхгүй байх шийдвэр гарчээ

Хонконгийн цагдаагийн ажилтнууд болон жагсагчдын дунд үүссэн мөргөлдөөн үргэлжилж байгаа учир Ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагааг өнөөдөр /2019.11.14/ буюу пүрэв гарагт түр зогсоохоор болжээ.

Хонконгийн Засгийн газрыг эсэргүүцсэн жагсагчид замын хөдөлгөөнийг хязгаарлах талаарх нийгмийн сүлжээн дэх уриалгыг биелүүлж, даваа гарагаас хойш автобус, метроны үйлчилгээг тасалдуулжээ. 

Иймд Хонконгийн Засгийн газар сурагчдын аюулгүй байдлыг баталгаажуулах үүднээс цэцэрлэгээс өгсүүлээд ахлах сургуулийн үйл ажиллагааг өнөөдөр түр зогсоох шийдвэрийг гаргасан байна.