Гадаад валютын албан нөөц 3985.6 сая ам доллар байна

Гадаад валютын албан нөөц 3985.6 сая ам доллар байна

Монгол Улсын гадаад валютын албан нөөц энэ оны есдүгээр сарын байдлаар 3985.6 сая ам доллар байна.

Энэ нь өнгөрсөн сарынхаас 8,05 хувиар нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд оны эхэн үетэй харьцуулахад 12,30 хувиар илүү байгаа юм.

Гадаад валютын албан нөөцөд төлбөрийн тэнцлийн санхүүжилтийн хэрэгцээг хангах, үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах болон бусад зорилгоор төв банкны эзэмшилд буй захиран зарцуулахад бэлэн, чөлөөтэй хөрвөдөг гадаад валютуудыг ойлгоно хэмээн заасан байдаг.