ИТГЭЛИЙН ИНДЕКС: Хэрэглэгчдийн худалдан авалт ойрын зургаан сард буурах төлөвтэй байна

ИТГЭЛИЙН ИНДЕКС: Хэрэглэгчдийн худалдан авалт ойрын зургаан сард буурах төлөвтэй байна

Үндэсний судалгаа зөвлөгөөний төв, МУИС-ийн Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөс “Хэрэглэгчийн итгэлийн индекс”-ийг танилцууллаа. 

Монгол Улсын хувьд хэрэглэгчдийн худалдан авалтын төлөвлөгөө энэ жил нэлээн өсөлттэй байсан боловч ирэх оны эхний улиралд бага зэрэг буурах шинжтэй байна. Тухайлбал, 2019 оны III улирлын судалгаагаар ирэх зургаан сарын байдлаар хэрэглэгчдийн

  • 14.6 хувь нь ирэх 6 сарын хугацаанд аялал жуулчлал хийх
  • 14.3 хувь нь томоохон эд хогшил цахилгаан бараа авах
  • 5.8 хувь нь үл хөдлөх хөрөнгө авах
  • 16 хувь нь автомашин авах төлөвлөгөөтэй байгаа аж. 
  • Хэрэглэгчдийн ирэх зургаан сард зээл авах хэмжээ 3 пунктээр буурах төлөвлөгөөтэй байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад бага зэрэг буурсан байдалтай байна.

Мөн хэрэглэгчид ирэх 6 сард инфляцыг 3.2%, ирэх нэг жилийн хугацаанд 6% байна гэсэн хүлээлттэй байна. 

Түүнчлэн мөнгөн хөрөнгөө гадаад валютаар банканд байршуулахыг илүүд үзэж байгаа хэрэглэгчдийн хувь 17 орчим хувьтай байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс хоёр орчим пунктээр өссөн байгааг МИУС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш Б.Соёлмаа танилцууллаа.




Өнөөдөр тахиа өдөр

30 минутын өмнө